16 нас хүрээгүй хүүхдэд цахилгаанскүүтер, мопед түрээслэхийг хориглов


Хүүхдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах зорилгоор цахилгаан скүүтер, мопед ашиглах хяналтыг чангаруулж, 2026 оны дөрвөдүгээр сарын 10-наас шинэ зохицуулалт мөрдөгдөж эхэлнэ.
ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамирын мэдээлснээр:
  • Түрээсийн цахилгаан скүүтер, мопедыг 16 нас хүрээгүй хүүхэд унаж хэрэглэхийг хориглосон
  • Насны хязгаарлалт E-Mongolia нэгдсэн системээр хянагдах бөгөөд зөрчил гаргасан тохиодолд эцэг эх асран хамгаалагчийг 100-400 мянган төгрөгөөр торгох, тээврийн хэрэгслийг түр саатуулах арга хэмжээ авна.
  • Насанд хүрээгүй хүүхэд мотоцикл, А ангилал бүхий тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд эцэг эхэд давхар хариуцлага тооцно.
Энэ зохицуулалт нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах зохицуулалт бөгөөд эцэг эх асран хамгаалагчдыг хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.

Ч.Юмчирдуламскачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen