6000 гаруй оюутны тэтгэлгийн санхүүжилт хүлээгдэж байна


Боловсролын зээлийн сангаас эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцаж буй оюутнуудад олгодог сургалтын төлбөрийн тэтгэлгийн 2026 оны санхүүжилт сургуулиудын дансанд бүрэн шилжээгүй байна.
Үүнээс шалтгаалан тэтгэлэгт хамрагдсан оюутнууд сургалтын төлбөрөө өөрсдөө төлөх нөхцөл үүсжээ. МУБИС-ийн Оюутны холбоо өнөөдөр тайван жагсаал зохион байгуулж, асуудлыг яаралтай шийдвэрлэхийг шаардсан байна.
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очирын мэдээлснээр 6000 гаруй оюутны тэтгэлэг хүлээгдэж байгаа бөгөөд асуудлыг Засгийн газарт өргөн барьж, 2027 онд шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.




Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen