Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай байна


Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангахад салбарын 46 үйлдвэр, компаниуд үндсэн болон туслах тоноглолын их засварт 749 нэр төрлийн, хөрөнгө оруулалтаар 447 нэр төрлийн, техник зохион байгуулалтын арга хэмжээний 419 нэр төрлийн буюу нийт 1,615 нэр төрлийн ажил төлөвлөсөн. Энэ оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 82 хувийн гүйцэтгэлтэй байна.

Салбарын эрчим хүчний нүүрс олборлогч уурхайн гурван компани 80 хувийн гүйцэтгэлтэй, дулааны цахилгаан станцууд 81 хувийн гүйцэтгэлтэй байна. Дулааны станцууд 76 хувь цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнүүд 78 хувь дулаан дамжуулах, түгээх сүлжээ 93 хувь сэргээгдэх эрчим хүч 85 хувийн гүйцэтгэлтэй тус, тус ажиллаж буй. 

Цаашид уг ажлын хэсэг эрчим хүчний салбарын 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, төлөвлөсөн хугацаанд нь бүрэн хэрэгжүүлэн ажиллана хэмээн Эрчим хүчний яамнаас мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen