Тархины хавдрыг зүсэлгүй эмчлэх шинэ технологи судлагдаж байна

Тархины хавдрыг мэс заслын зүсэлтгүйгээр эмчлэх боломжтой төвлөрсөн хэт авиан долгионы (Focused Ultrasound) технологийг эрдэмтэд эрчимтэй хөгжүүлж байна.
Энэ арга нь MRI-ийн хяналтаар хэт авиан долгионыг хавдрын тодорхой хэсэгт төвлөрүүлж, эдэд дулааны нөлөө үзүүлэх эсвэл эмчилгээний бодисыг хавдарт хүргэх боломжийг судалж байгаа юм.
Гэхдээ тархины хавдрын үндсэн эмчилгээ болгон дэлхий даяар албан ёсоор зөвшөөрөгдсөн стандарт арга хараахан болоогүй, клиник туршилт, судалгааны шатанд байна.
Б.Зул
www.BOLOD.mn