Мансуурах донтой өвчтөнийг стандартын дагуу эмчлэх орчин, мэргэжлийн хүний нөөц шаардлагатай байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх байгууллагад сүүлийн жилүүдэд мансуурах донтой өвчтөнийг эмчлэх болсон. Гэвч эдгээр өвчтөнд шаардлагатай эмчилгээ, тусламж үйлчилгээг үзүүлэх мэргэжлийн эмч, сувилагч зэрэг мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх шаардлагатай юм. Түүнчлэн Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар "Донтох эмгэгтэй хүнд үзүүлэх сэргээн засах тусламж үйлчилгээний заавар"-ыг боловсруулж мөрдүүлэх хэрэгтэй байна. “Хар тахал” хэмээн нэрлэгддэг мансууруулах бодисын хэрэглээ залуужиж, ирээдүй хойч үед сөргөөр нөлөөлж байгаа нь ноцтой асуудал болсон. Иймд мансууруулах бодистой тэмцэх, урьдчилан сэргийлэх, донтолтыг эмчлэх чиглэлээр ХЗДХЯ-аас хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.