ХЗДХЯ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үеэр үйл ажиллагаагаа танилцууллаа

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын 2026 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Хүн, Байгаль орчин, хууль” сэдэвт үндсэн арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яам болон агентлаг байгууллагууд оролцож, салбарын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар олон нийт, гадаадын зочид төлөөлөгчдөд танилцууллаа. ХЗДХЯ Монгол Улсын байгаль орчин, газар нутгийг хамгаалах уламжлал, түүхэн үйл явцыг олон нийт, зочид төлөөлөгчдөд танилцуулав. Монгол Улс 2020 онд байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиг үүрэг бүхий мэргэшсэн хууль сахиулах байгууллага болох Экологийн цагдаагийн албыг байгуулсан. Тус байгууллага байгуулагдсанаас хойш тодорхой эерэг үр дүн гарч, байгаль орчны эсрэг гэмт хэргийн тоо тогтвортой буурч байна.
Дэлгэрэнгүйг линкээс: https://mojha.gov.mn/content/6a85a526b024d35b21eb3b00


