Нэг салбарын байгууллагууд мэдээллийн сантай болж нэгдсэнээр хугацаа хэмнэх, цаашлаад хэрэг илрүүлэлт хурдсах боломжтой
Хуулийн салбарын харъяа 11 агентлаг 288 мэдээллийн систем ашигладаг. Өөр хоорондоо холбогдоогүй, мэдээллээ солилцдоггүй учраас ажлын ачаалал буурдаггүй. Нэг салбарын байгууллагууд мэдээллийн сантай болж нэгдсэнээр хугацаа хэмнэх, цаашлаад хэрэг илрүүлэлт хурдсах боломжтой. Энэ ондоо багтааж, харъяа байгууллагууд мэдээллийн нэгдсэн сантай болж, иргэдэд шуурхай үйлчлэх боломж бүрдэнэ.
