Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчөөр Ш.Адьшаа сонгогдлоо



Ардчилсан Ахмадын Холбооны ээлжит бус чуулган /2026.06.29/ болж байна. Чуулганд нийслэл, орон нутгийн төлөөлөгчид оролцож, холбооны цаашдын үйл ажиллагаа, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж байна.
Ээлжит бус чуулганаар Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч болон Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд тус холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Адьшаа Ширнэнбаньд сонгогдлоо.
Шинээр сонгогдсон удирдлагын бүрэлдэхүүн нь Ардчилсан Ахмадын Холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, ахмад гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх чиглэлд ажиллах юм.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen