ITA: Боксчин Т.Энхтөрийн тэмцээнд оролцох эрхийг 2 жилээр хаслаа

ITA буюу Олон улсын допингийн эсрэг агентлагаас Монголын боксчин Т.Энхтөрийн тэмцээн уралдаанд орох эрхийг хоёр жилээр хассан талаар мэдээллээ. Тэрээр сүүлийн 12 сарын хугацаанд байршлаа 3 удаа мэдэгдээгүй аж. Иймээс Т.Энхтөрийг допингийн шинжилгээ өгөхөөс татгалзаж зөрчил гаргасан гэж үзэж тэмцээнд оролцох эрхийг 2026 оны зургаадугаар сарын 10-наас эхлэн 2028 оны зургаадугаар сарын 9 хүртэл хасчээ.
Боксын олон улсын хэмжээний мастер Т.Энхтөр 60 кг-ын жинд тулалддаг. Энэ жил 24 настай тэрээр дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн манай шилдэг боксчдын нэг юм.