АН-ын дарга 2028 оны сонгуульд нэр дэвшигчдээ бүртгэж эхэлж буйгаа мэдэгдлээ


Өнөөдөр АН-ын дарга 2028 оны сонгуульд нэр дэвшигч нараа ирэх долоо хоногоос эхэлж, бүртгэж авахаар эхлүүлж буйгаа мэдэгдлээ.
Ардчилын намын дарга О.Цогтгэрэл: Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж, 2028 оны УИХ-ын сонгуульд бэлтгэх ажлыг хариуцах Сонгуулийн стратегийн байгууллагыг байгууллаа. Намын дүрэмд сонгуулийн бэлтгэл ажлыг сонгуулиас хоёр жилийн өмнөөс эхлүүлж, зохион байгуулалтад орох тухай заасан байдаг.
Үүний хүрээнд 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй Ардчилсан намын гишүүд болон Үндэсний бодлогын хорооны гишүүдийн хүсэлтийг хүлээн авахаар боллоо.
15 гишүүний бүрэлдэхүүнтэй сонгуулийн стратегийн байгууллагыг миний бие удирдан зохион байгуулж, сонгуулийн бэлтгэл ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах болно. Төрийн сонгуульд оролцох нэр дэвшигчдийн дотоод сунгаа нь улс орон, ард иргэдийн ахуй амьдралд тулгамдаад байгаа асуудлыг хэн, хэрхэн, яаж шийдэх вэ гэдэг бодлогын мэтгэлцээн юм.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen