Монголын баг Сүхбаатар Челленжерийг эзэгнэж, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр боллоо


Монголын Ulaanbaatar MMC Energy баг FIBA 3x3 Сүхбаатар Челленжер тэмцээнд аваргалж, 20 мянган ам.долларын шагнал хүртлээ. Тэд энэхүү ялалтаар ирэх наймдугаар сарын 14-15-нд Швейцарын Лозанн хотод болох FIBA 3x3 World Tour Lausanne 2026 буюу дэлхийн хамгийн нэр хүндтэй 3х3 сагсан бөмбөгийн цуврал тэмцээний нэгэнд оролцох эрхээ баталгаажуулав.
Сүхбаатар Челленжер тэмцээний түрүү нь Ulaanbaatar MMC Energy багийн хувьд төдийгүй Монголын 3x3 сагсан бөмбөгийн хөгжил, өрсөлдөх чадварыг дэлхийн түвшинд дахин харуулсан чухал амжилт болж байна.
Лозаннын Их дуулгын тэмцээнд дэлхийн шилдэг багууд хүч сорьдог бөгөөд Монголын төлөөлөл болсон Ulaanbaatar MMC Energy тэдэнтэй эн тэнцүү өрсөлдөх боломжтой боллоо.
Сүүлийн жилүүдэд Монголын 3x3 сагсан бөмбөг Азийн болон дэлхийн тавцанд тогтмол өндөр амжилт үзүүлж байгаа. Тэр дундаа Ulaanbaatar MMC Energy баг FIBA 3x3 World Tour-ийн чансаанд дээгүүр бичигдэж, олон улсын тэмцээнүүдэд тогтвортой амжилт гаргасаар байна.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen