Шүлхийгээр өвчилсөн 980 гаруй малыг устгалд оруулжээ

Ховд аймгийн Булган, Үенч суманд шүлхий өвчин дэгдэж, одоогоор 137 өрхийн 1178 толгой мал өвчилснөөс 980 гаруй малыг устгалд оруулаад байна.
Голомтод Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн таван цэргийн алба хаагч ажиллаж, өвчилсөн малыг устгах, зөөвөрлөх зэрэг хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Малчид болон орон нутгийн удирдлагууд халдварт өвчинтэй тэмцэх ажилд оролцож буй цэргийн алба хаагчдад талархал илэрхийлжээ.