Bolod.mn » Нийгэм » Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцохоор ирж буй иргэдийн анхааралд
- Цаг хугацаа хэмнэх гэж зам товчлохоос татгалзах, баталгаагүй зам, гармаар зорчихгүй байх, байгаль цаг уурын нөхцөл байдал, замын нөхцөлийг зөв үнэлж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
- Хайрханы тахилгын үйл ажиллагааны үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх зорилгоор Онцгой байдлын байгууллагаас тусгайлан 89470105 дугаарын утсыг ажиллуулж байна.