Марафоны үеэр хаагдсан замаар цахилгаан дугуй, суррон, мопед хөдөлгөөнд оролцохгүй


"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны Бямба гарагт болох билээ. Энэ үеэр иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар Тээврийн Цагдаагийн Хэлтсээс мэдээлэл өглөө.
Зарим замын хөдөлгөөнийг хязгаарладаг билээ. Тухайлбал, өглөөний 06:00 цагаас марафон болох замыг хэсэгчлэн хаах юм байна. Ингэснээр 07:00 цагаас - 19:00 цаг хүртэл шар зураасаар тэмдэглэгдсэн замыг бүрэн хаах тул иргэдийг замын хөдөлгөөнөө зохицуулж оролцохыг уриалав.
Хаагдсан замаар зөвхөн түргэн, цагдаа болон онцгой байдлын автомашин л замын хөдөлгөөнд оролцох эрхтэй аж.
Энэ талаар Тээврийн Цагдаагийн Албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "Жил бүр болдог марафоны үеэр замын хөдөлгөөнийг хэсэгчлээд хааж эхэлнэ. Нэгэнт хаагдсан замаар ямар нэгэн тээврийн хэрэгсэл явах боломжгүй.
Мөн цахилгаан дугуй, скүүтер, суррон, мопед дээрх бүсэд нэвтрэхгүй. Үүнийг түрээсийн үйл ажиллагаа эрхэлж байгаа долоон аж ахуйн байгууллагад мэдэгдсэн байгаа. Тиймээс иргэдэд ч бас зөвлөж хэлмээр байна. Ийм тээврийн хэрэгсэлтэй бүс рүү нэвтрэх тохиолдолд цагдаагийн албаныхан шаардлага тавина.
Өнгөрсөн жил Улаанбаатар марафоны үеэр цахилгаан мопед, суррон, цахилгаан дугуйгаас болоод 12 хүүхэд гэмтсэн" гэв.
 
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen