Г.Занданшатар монголчуудын оюун санааг тунхаглаж явна


Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Баялгийн санд 6,2 их наяд төгрөг төвлөрүүлэх, валютын нөөцийг долоон тэрбум ам.долларт хүргэх нүүдэл хийж өгөөд явсан Г.Занданшатар өнөөдөр монголчуудын төдийгүй хүн төрөлхтний оюуны санаанд нүүдэл хийж явна. Сүүлийн жилүүдэд УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд Төрийн өндөрлөгт өндөр ачаалалтай ажиллаж байсан тэрбээр ажлаа өгснөөс хойш унаган авьяас, сонирхол, оюун санааны чадал чансаагаа сорьж, дэлхийн нэр зүстэй хүмүүстэй оюуны нүүдэл хийж явааг дуулгалаа. Тиймдээ ч тэр Казахстаны тэрбумтан Тимур Турловтой шатар нүүн хожиж, дараа нь дэлхийн залуу тэрбуман Вадим Розенштейны эсрэг шатрын халз тоглолт хийж, хожил авсан зэрэг нь тэр өөрийгөө төдийгүй монголчуудын оюун санаа ямар хүчирхэг аугаа болохыг харуулахыг зорьсон болов уу.
Дэлхийд тэргүүлэх тэрбумтан байна гэдэг эгэл зүйл биш. Шатрын өрөг дээр бүү хэл нүүдэл хийж, энэ өндөрлөгт хүрсэн эрхмүүдтэй халз тоглон хожиж байна гэдэг монголчуудын оюун санааны хүчирхэг байдлыг илтгэсэн төдийгүй олон улсад хөрөнгө оруулагчид, санхүүгийн акулуудын анхаарлыг татаад байна. Харин эдгээр нүүдлийн дараа Вадим Розенштейн Г.Занданшатарыг өөрийн эзэмшлийн “WR Chess” багт урьж, Дэлхийн шатрын багийн аваргад тоглох санал тавьсан дагуу тэрбээр саналыг хүлээн авчээ.
Үнэнийг хэлэхэд манай улс төрд өндөрлөгөөс буусан эрхмүүд өдөр бүр цэнхэр дэлгэц, хэвлэлийн хуудаснаа улстөржсөн мэдэгдэл хийсэн цэцэн цэлмэг хүмүүс болчихдог. Гэтэл Г.Занданшатарын хувьд тэгсэнгүй, олон улсад оюун санааны манлайлал үзүүлж, өөрийгөө төдийгүй монголчуудаа сорьж явна. Энд зөвхөн Г.Занданшатарын тухай яриад байгаа хэрэг биш. Монголын улстөрчид, монголчууд яах аргагүй өөр цусанд төрсөн, оюун ухааны өндөр чадвартай хүмүүс гэдгийг л олон улсад харуулсан хэрэг. Өөрөөр хэлбэл монголчуудын оюун санааг тунхаглаж явна гэсэн үг. Одоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргаж гэмээнэ олон улсад монголчуудын нэр хүнд өсөж таарна.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen