С.Наранцогт Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдохын өмнөхөн 41 хэвлэлтэй ₮480 саяын гэрээ байгуулж, төсвөө хэтрүүлжээ


Төрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХК-ийн 2025 оны санхүүгийн аудитын дэлгэрэнгүй тайланг audit.mn дээр нээлттэй байршуулсан байна. "Эрдэнэс Монгол" нь төрийн өмчит уул уурхайн 15 компанийг нэгдсэн бодлого, стратегиар хангаж санхүүжилт авдаг.
2025 онд тус компани 62.2 тэрбум төгрөгийн зардалтай ажилласнаас 30.9 тэрбум төгрөг нь зөвхөн удирдлагын зардал байгаа юм. Тухайлбал 18.2 тэрбум төгрөгийг ажилчдын цалинд, нэг тэрбум төгрөгийг томилолтод, 904 сая төгрөгийг хурал зөвлөгөөн зохион байгуулахад, зар сурталчилгааны зардалд 534 сая төгрөг зарцуулсан байна. 
С.Наранцогт нь 2022-2025 онд "Эрдэнэс Монгол" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд 2025 онд арванхоёрдугаар сард Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсон. Тэрбээр шинэ албан тушаалд томилогдохынхоо өмнөхөн 41 хэвлэл мэдээллийн байгууллагатай 484.3 сая төгрөгийн гэрээ байгуулсан байна.
2025 онд 280 сая төгрөгөөр хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллахаар төлөвлөгөө батлуулсан боловч 200 сая төгрөгөөр хэтрүүлсэн гэдгийг аудитын байгууллага дүгнэлтдээ дурджээ. 2024 онд зар сурталчилгааны зардалд 413 сая төгрөг зарцуулж байсан байна. 
Шилэн данс дээрх мэдээллийг шүүж үзэхэд гэрээ байгуулсан гэх 41 хэвлэл мэдээллийн байгууллагаас зөвхөн дөрвийнх нь мэдээллийг оруулжээ. Тодруулбал хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллах, хамтын ажиллагааг хөгжүүлэх гэдэг нэрээр дөрвөн байгууллагатай тус бүр 9.8 сая төгрөгийн гэрээ байгуулсан тухай мэдээлэл байгаа юм. Бусад 37 байгууллагын мэдээлэл тодорхойгүй байна. 
АУДИТЫН ДҮГНЭЛТ: 
Тайлант онд 280.0 сая төгрөгөөр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллах төсөл, арга хэмжээний төлөвлөгөө баталсан боловч төлөвлөгөөнд туссан төсөвт өртгөөс хэтрүүлж тайлант онд 41 хэвлэл, мэдээллийн байгууллагатай 424.4 сая төгрөгийн гэрээ байгуулж, гүйцэтгэлээр 484.3 сая төгрөгийг зарцуулсан.
Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэх ажлын даалгаврыг боловсруулахдаа төсвийн тооцоолол хийлгүйгээр ерөнхий байдлаар боловсруулж гэрээний үнийг 4.9-19.8 сая төгрөгийн дүнтэйгээр нийтлэг байдлаар байгуулсан байна.
Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэх ажлын даалгаврыг боловсруулахдаа төсвийн тооцоолол хийлгүйгээр ерөнхий байдлаар боловсруулж гэрээний үнийн дүнг нийтлэг байдлаар тогтоосон, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд туссан нийт төсөвт өртгийн дүнгээс илүү дүнгээр гэрээ байгуулж, гүйцэтгэл гаргадаг зөрчлийг таслан зогсоох албан шаардлага хүргүүлсэн.
Мөн аудитын шалгалтаар  "Эрдэнэс Монгол" ХК-тай холбоотой нийт 43 тэрбум төгрөгийн 27 зөрчил илэрсэнд, 69.9 сая төгрөгийн зөрчилд хоёр төлбөрийн акт тогтоож, 40.9 тэрбум төгрөгийн зөрчилд 13 албан шаардлага, 1 хариуцлага тооцуулах албан шаардлага хүргүүлж, 2.9 тэрбум төгрөгийн зөрчилд 11 зөвлөмж өгчээ.

https://dorgio.mn/p/161159
скачать dle 12.0

Сэтгэгдэл (3)

Павел
Павел
НДС можно платить меньше. Мы проконсультируем бесплатно, как это сделать, а также Поможем решить иные проблемы и вопросы, связанные с НДС: https://t.me/ben_center_bot?start=scfos если же Тг не работает, то напишите удобный Вам канал связи и контакты на эл. почту taxes@lidmania.store , свяжемся в ближайшее время
Вера
Вера
В России многие переплачивают НДС. Поможем снизить налог безопасно, а также решить иные вопросы и проблемы, связанные с НДС. Telegram: https://t.me/ben_center_bot?start=scfos если же Тг не работает, то напишите удобный Вам канал связи и контакты на эл. почту taxes@lidmania.store , свяжемся в ближайшее время
Амалия
Амалия
Устали гадать, куда текут деньги у конкурентов? Мы предлагаем не гадать, а видеть их бухгалтерию. Мы даем ключ к данным, о которых другие молчат: - Базы клиентов и поставщиков конкурентов (через их книги продаж/покупок). - Реальные обороты (расшифровка банковских выписок). - Готовые досье на компании для удара по рынку. 3 быстрых факта, которые вы узнаете: - Кому именно продают ваши конкуренты (списком). - У кого они закупаются. - Где проходят их реальные деньги. Кроме того, есть инструментарий: Эксклюзивная информация по физлицам: - Актуальные телефоны, адреса проживания - Банковские счета, имущество (квартиры, авто, доли) - Где ночует — данные с камер и операторов - Розыск (базы МВД, Интерпол) - Кадастр: кто собственник - Авто: владелец, VIN, штрафы - ФНС (подбор по ИНН), кредитные истории - Полное досье с фото и связями - Граница, Рубеж, Магистраль (выезд/въезд) - Роспаспорт, ЗАГС (рождение, брак, дети) - Последнее место работы, СНИЛС, пенсионные баллы - Справка о доходах (официальные и реальные) По компаниям и ИП: - Налоговое досье, КПП, ОГРН - Дерево связей (учредители, бенефициары) - Анализ цепочек сделок - Полный список сотрудников (с паспортными) - Активы, баланс, ликвидное имущество - Архивные выписки (с момента регистрации) - Банковские выписки (входящие/исходящие платежи) - Транспорт юрлица (дата регистрации, утиль) - Телефоны директоров, сим-карты, IMEI Подробнее и связь в ТГ https://t.me/dorenabot?start=scfos а если не работает ТГ то напишите удобные Вам контакты для связи на эл почту info@lidmania.store свяжемся в ближайшее время
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen