Том дэвсгэрт хэвлэж, төв банкийг алдагдалд оруулсан Б.Лхагвасүрэн “Тэрбум мод сан”-ийн удирдах зөвлөлийн дарга болжээ


Монголбанкны Ерөнхийлөгчөөр зургаан жил ажилласан Б.Лхагвасүрэн 2025 оны арванхоёрдугаар сард албан тушаалаа хүлээлгэн өгөөд удалгүй “Тэрбум мод” сангийн Удирдах зөвлөлийн даргаар томилогджээ.

Түүний ажилласан хугацаанд мөнгөний бодлого, инфляц, байгууллагын зардал зэрэг асуудал олон нийтийн шүүмжлэл дагуулж байсан. Ялангуяа мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэн, бүтэц тэлсэн зэрэг нь эдийн засагт хэр үр ашигтай байсан бэ гэдэг асуулт хариултгүй үлдсэн хэвээр.

Гэтэл эдгээр асуудалд тодорхой үнэлэлт, дүгнэлт хийгдээгүй байхад тэрээр дахин өндөр түвшний албан тушаалд очсон нь олон нийтийн эргэлзээг төрүүлж байна. Үүн дээр нэмэгдээд “Хүндэт доктор” цол хүртсэн нь ч шүүмжлэл дагуулж, амжилтын шагнал уу, эсвэл албан тушаал дагасан хүндлэл үү гэсэн асуултыг бий болгожээ.

Ингээд харахад төрийн өндөр албан тушаал хашсан хүмүүсийн дараагийн замнал хэт хурдан шийдэгдэж, хариуцлагын асуудал орхигддог тогтолцоо байсаар байна.


Б.Зул
www.BOLOD.mn
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen