Баялгийн сангийн хуримтлал энэ онд 500 мянган төгрөгт хүрнэ

Стратегийн орд, түүний үүсмэл ордуудын үр өгөөжийн дийлэнхийг иргэдэд хүртээх хэлэлцээр идэвхтэй явагдаж байгаа талаар Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.05.11/ мэдээлэл өглөө.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны тавдугаар сард баталсан. Гэхдээ орд эзэмшиж буй компаниудтай хэлэлцээр хийхэд ихээхэн хугацаа шаардлагатай. Г.Дамдинням сайдын хэлснээр энэ ажилд 55 жил ч зарцуулагдаж болзошгүй. Мөн хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байхгүй бол гаднын хөрөнгө оруулагчид Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болно.
“Орона майнинг”-тай хийсэн гэрээний үеэр энэ хэлэлцээрийг ахалж ажилласан хүний хувьд монголчууд өөрсдийн санхүүгийн моделио боловсруулж, УИХ-д танилцуулсан. Үүний дагуу төрийн эзэмшлийн 34 хувийг тусгай АМНАТ-аар орлуулсан бөгөөд өсөн нэмэгдэх АМНАТ-ыг мөн тооцсон. Тухайн үед тусгай АМНАТ-аар орлуулсан хэсгийг хэрхэн хуваарилах асуудлыг шийдвэрлэхийн тулд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Үүний үндсэн дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг АМНАТ-аар орлуулсан хэсэг нь шууд баялгийн сан руу ордог зохицуулалтыг хийсэн. Тэгэхээр энэ жишгийн дагуу явах нь хамгийн зөв зарчим.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Ашигт малтмалын тухай хуулийг өргөн мэдүүлсэн. Бид орон нутгийн хөгжлийн сангийн 10 хувийг 15 хувь болгоод аймаг, суманд нь хуваарилдаг болж байгаа. Олборлох салбарын ил тод байдлын хуулийг УИХ-ын гишүүд өргөн мэдүүлэх гэж байна. Ингээд ирэхээр хариуцлагатай уул уурхай хөгжих буюу нэгэнт лиценз эзэмшиж байгаа компаниуд үйл ажиллагаа явуулахад, орон нутгийн иргэд дэмжих хандлага нэмэгдэнэ гэж харж байгаа. Тиймээс бид стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож баялгийн санд хуваарилах тухай гэсэн бие даасан хуулийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэх Засгийн газрын бодлого гарсан.
Г.Занданшатар сайдын үед өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрсэн. Гэхдээ өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар 60 хувийн өгөөжид юу багтаж байгаа нь ойлгомжгүй байна. Тэгэхээр энэ хуулиар 60 хувийн өгөөжид ямар төлбөр, татварыг оруулах вэ гэдгийг хатуу хуульчилж өгнө. Хоёрдугаарт тусгай АМНАТ-ын хувь хэмжээг хуульчилж өгнө. Ингээд төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусгай АМНАТ-аар орлуулсан хэсэг нь дээр дурдсан баялгийн санд шууд очдог болвол өнөөдрийн 306 мянган төгрөг цаашид өсөх боломжтой. Бид үүнийг өмнө нь хийж чадаагүй. Орд эзэмшигч болгонтой хэлэлцээр хийнэ гэвэл маш их цаг алдана. Ялангуяа хөрөнгө оруулалтын орчин эмзэг байгаа үед эрсдэлтэй. Тэгэхээр 60 хувийн өгөөжийг хуульчлана, тусгай АМНАТ дээрээ харин бүгдээрээ хэлэлцээр хийгээд явбал энэ хууль батлагдсаны дараа ард түмэн газрын баялгийн дийлэнхийг эзэмшинэ. 60 хувийн өгөөж авна. Тусгай АМНАТ-аар орлуулсан хэсэг нь баялгийн сан руу явна. Энэ хууль гарсны дараа дахиж хэлэлцээр хийх шаардлагагүй" гэлээ.
Харин ордыг эзэмшигч компаниудын төлөөлөл хэлэхдээ, төрөөс лицензийг нь шинэчилсэн бүртгэлд оруулж, стратегийн ордод хамруулна гэж авч явсан ч буцаан олгохгүй, улмаар үйл ажиллагаа явуулах боломжийг нь хязгаарладаг нөхцөл байдал үүссэн талаар хэллээ. Тэд мөн хэлэлцээр хийх талаар удаа дараа албан бичиг хүргүүлсэн ч бодит ахиц гараагүй гэдгийг хэлсэн юм. Хэрэв хууль, эрх зүйн орчныг тодорхой болгож өгвөл хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.