Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн гэх М.Батчулуунд холбогдох хэргийн шүүх хурал эхэллэ


Сэтгэцийн өөрчлөлттэй иргэн жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охинтой нь хөнөөсөн хэргийн шүүх хурал 
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр БЗД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр Бага Дарь-Эх гэх газарт 4 настай охиныг жирэмсэн ээжийнх нь хамт хөнөөж, 3 настай охиныг хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Уг хэрэгт хөршийнх нь 48 настай М.Батчулууныг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг.
Хэрэгтэн М.Батчулууныг Эрүүгийн хуулийн 10.1-2.6-ийн хоёр, түүнээс олон хүнийг, 10.1-3-т заасан бага насны хүүхдийг хөнөөсөн, өөр нэг хүүхдийн амь бүрэлгэхийг завдсан гэх үндэслэлээр шүүж байна.
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen