С.Батдөл нүүрс тээврийн ААН-ын дарааллыг зохицуулсан хахуулийн мөнгөөрөө худалдаж авсан үл хөдлөхүүд


2023 онд олныг цочирдуулж, гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө илэрсэн “Улаанбаатар төмөр зам”-ын албан тушаалтан асан С.Батдөлийн хэрэг тухайн үедээ шүүхээр шийдэгдсэн ч түүний хахуулийн мөнгөөр бүрдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн сүлжээ өнөөдөр ч анхаарал татсан хэвээр байна.

Мөрдөн шалгалтаар тэрбээр нүүрс тээврийн дараалалд нөлөөлөх замаар авсан хахуулийн орлогоо бэлнээр хадгалахаас гадна үл хөдлөх хөрөнгө болгон “хөрвүүлсэн” нь тогтоогдсон. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт байрлах, тус бүр 293 ам метр талбай бүхий хоёр давхар обьектыг нийт нэг тэрбум төгрөгөөр худалдан авч, уг байранд нь караоке ажиллуулж байжээ.


Мөн Хан-Уул дүүргийн “Ривер гарден” хотхонд 116 ам метр талбайтай үйлчилгээний зориулалттай обьектыг 750 сая төгрөгөөр худалдан авч, гоо сайхны салон ажиллуулж байсан нь ил болсон.



Үүнээс гадна Баянгол дүүргийн 25 болон 7 дугаар хороонд орон сууцнууд, мөн Хүүшийн аманд байрлах тансаг хаус зэрэг хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийг өөрийн болон хамаарал бүхий этгээдийн нэр дээр авсан байв.


Ялангуяа Хүүшийн ам дахь хаусаас 5.4 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө хураагдсан нь тухайн үед олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан баримт болсон. Энэ нь хууль бус орлого хэрхэн үл хөдлөх болон бэлэн хөрөнгийн хэлбэрт шилжиж байсныг тод харуулсан тохиолдол байв.

Ийнхүү С.Батдөлийн хэрэг нь зөвхөн авлигын дуулиан төдийгүй, хахуулийн мөнгө богино хугацаанд үл хөдлөх хөрөнгө болон хувирч, далд эдийн засгийн нэг хэлбэр болж байгааг илчилсэн жишээ хэвээр үлдсэн юм.


Б.Зул
скачать dle 12.0

Сэтгэгдэл (2)

engin irgen
engin irgen
yadahnaa mungu n mongoldoo uldsen bn kk
Иргэн
Иргэн
Аль 4 жилийн өмнө болсон бүх хөрөнгийг нь улсын орлого болгосон хэргийг байн байн сенсаацлах юм. Өөр өчнөөн хэрэг энэ байтугай асар их хэмжээний хулгай луйврууд зөндөө байгаа биздээ. Том хэрэг гарах гэхлээр олны анхаарал татсан хэргүүдийг дахин гарган ирж анхаарал сарниулах тактик байдаг юмуу эсвэл. Энэ хэдэн их наядуудын хулгайч нарыг л сайн судалж бичмээр байгаамдаа

Энэ Батдөл гэдэг нөхрөөр сенсаацилж ард иргэдийн анхаарлыг сарниулж байгаад ард нь 44 их наядын хулгай нүүрсний хулгай ногоон автобусны хулгай хөгжлийн банкны хулгай гэх мэт төрийн өндөр албан тушаалтнуудын хэргийг хааж эсвэл бага ял өгсөн гэж боддог. Ер нь энэ Батдөлийн бүх хөрөнгийг нь улсын орлого болгосон гэсэн. Одоо тэрэн бусад өндөр албан тушаалтнууд улс төрл нөлөө бүхий этгээдүүдийн орлогыг улсад хураамаар байнаа
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen