Хятадад шатахууны үнэ буурчээ


БЭЭЖИН, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /Kazinform/.
 Хятадын эрх баригчид дотоодын бензин, дизель түлшний үнийг бууруулахаар шийдвэрлэсэн тухай тус улсын Хөгжил, шинэчлэлийн хэрэг эрхлэх хороо мэдээлжээ. 

Тодруулбал, дэлхийн газрын тосны ханшийн сүүлийн үеийн өөрчлөлтөөс шалтгаалан энэ сарын 22-ны өдрөөс эхлэн нэг тонн бензиний үнэ 555 юаниар (81.6 ам.доллар), дизель түлшний 530 (77.9 ам.доллар) юаниар буурна.

CNPC, Sinopec, CNOOC болон газрын тос боловсруулах бусад үйлдвэрт газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлтийг зохих ёсоор явуулж, зах зээлийн нийлүүлэлтийг тогтвортой байлгах, төрийн үнийн бодлогыг хатуу дагаж мөрдөхийг үүрэг болгосон байна.

Орон нутгийн холбогдох байгууллагуудад тогтоосон тарифын хэрэгжилтэд тавих хяналтаа чангатгаж, үнийн хууль тогтоомж зөрчсөн аливаа үйлдлийг таслан зогсоож, зах зээлийн хэвийн журмыг сахиулахыг даалгажээ.

Хятадад одоо мөрдөгдөж буй шатахууны үнийг төрөөс зохицуулах бодлогын дагуу хэрэв дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханшийн өөрчлөлт нь дотоодын зах зээл дээр нэг тонн шатахууны үнийг 50 гаруй юаниар нэмэгдэх эсвэл буурахад хүргэж, ийм нөхцөл байдал ажлын 10 хоногийн турш үргэлжилсэн тохиолдолд бензин, дизель түлшний үнийг тохируулдаг байна.


Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen