Мексикийн Теотиуакан пирамидад буудалцаан болж Канадын жуулчин амиа алджээ


Теотиуакан-д зэвсэгт халдлага гарч, Канадын 32 настай жуулчин амиа алдаж, 13 хүн гэмтэж бэртжээ. Халдлага Сарны пирамид дээр болж, гэмт этгээд болох 27 настай Хулио Сесар Хассо Рамирес жуулчид руу гал нээсний дараа өөрийгөө буудан амиа хорлосон байна.

Гэмтсэн хүмүүсийн дунд АНУ, Канад, Колумби, Бразил, Оросын иргэд байсан бөгөөд зарим нь буудлагад өртсөн бол бусад нь сандралдан зугтахдаа шатнаас унаж бэртжээ. Уг хэргийн дараа Клаудиа Шейнбаум мөрдөн шалгалтыг шуурхай явуулах үүрэг өгч, олон улсын төлөөлөгчид халдлагыг эрс буруушаасан байна.

скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen