“Аян”-д “донтсон” Арсланхуяг


Сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аян, нөлөөллийн кампанит ажлууд эрчимжиж, бараг улирал бүр шинэ нэр, шинэ уриатайгаар өрнөх болсон. Гэвч эдгээр ажлын бодит үр нөлөө, үр дүнгийн хэмжүүр нь олон нийтийн дунд улам бүр эргэлзээ дагуулж байна.

Ялангуяа аян бүрийн ард тодорхой нэг хэв загвар давтагддаг нь анзаарагдана. Нэг талаас “олон нийтэд хүрсэн” гэх тайлан, зураг, мэдээлэл гардаг ч нөгөө талаас бодит үр дүн буюу гэмт хэргийн бууралт, урьдчилан сэргийлэх нөлөө нь тэр бүр тодорхой хэмжигдэхгүй байна гэсэн шүүмжлэл бий.

Зарим нь “аян зохион байгуулсан тоо нь өөрөө гол үзүүлэлт болсон мэт” хандлага ажиглагдаж байгааг онцолдог. Өөрөөр хэлбэл, үр дүнгийн чанараас илүү “хэдэн аян хийсэн бэ” гэсэн тоон үзүүлэлт давамгайлах хандлага бий болсон уу гэсэн асуулт гарч ирж байна.

Мөн төрийн байгууллагын мэдээллийн худалдан авалт, кампанит ажлын хэрэгжилт тодорхой нэг хүрээ, ижил төрлийн гүйцэтгэгчдээр давтагдах хандлагатай эсэх талаар ч ил тод хариулт шаардлагатай. Энэ нь зөвхөн нэг байгууллагын асуудал бус, харин төрийн мэдээллийн кампанит ажлын ил тод байдал, өрсөлдөөн, үр ашгийн асуудлыг хөндөж байгаа юм.

Харин хамгийн гол нь энэ бүх аян бодит зан төлөв, гэмт хэргийн түвшинд ямар хэмжээнд нөлөөлж байна вээсвэл зүгээр л “аян хийсэн” гэх тайлан, нэр зүүх хэлбэрт шилжсэн үү?

Өнөөдөр иргэдэд их постер, илүү олон нэртэй аян биш харин үр дүн нь хэмжигддэг, бодит өөрчлөлт авчирдаг урьдчилан сэргийлэх бодлогол хэрэгтэй байгаа юм.



П.Самдан
www.BOLOD.mn
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen