“Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн шинэ улирлын эхний ялалтаа байгууллаа


“Хасын Хүлэгүүд” өчигдөр Хонконгт зочлон тоглож, талбайн эзэн Сөүт Чайна Атлетик багийг 86:84 харьцаатайгаар буулган авсан юм. Тоглолт тун ширүүн, тэнцүүхэн өрнөж, сүүлийн мөчүүдэд “Хасын Хүлэгүүд” шийдвэрлэх оноонуудыг авч ялалтыг өөрийн болгожээ.
Энэхүү тоглолтод легионер тоглогч Иан Миллер 27 оноо, 3 самбар, 4 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Б.Барсболд 16 оноо, 5 дамжуулалт өгч чухал хувь нэмэр оруулав. Мөн Жорди Чиманга 19 оноо авч, 13 самбараас бөмбөг авснаар дотоод тоглолтоор давамгайлсан байна.
“Хасын Хүлэгүүд” баг хэсгийн дараагийн тоглолтуудаа энэ сарын 19-нд Тайванийн Нью Тайпэй Кингз, 21-нд Таоюань Пауйан Пайлотс багуудын талбайд зочлон тоглохоор хуваарьлагджээ. Харин ирэх сарын 5, 7, 8-ны өдрүүдэд дээрх гурван багийг эх орондоо хүлээн авч тоглох юм.
Энэ удаагийн Азийн аваргуудын лигт Тайванийн хоёр, Монгол, Хонконг, Индонез, Тайланд, Малайзаас тус бүр нэг баг оролцож, нийт хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Хэсгийн тоглолтуудын дүнгээс шалтгаалан дараагийн шатанд шалгарах багууд тодрох бөгөөд “Хасын Хүлэгүүд” эхний ялалтаараа хэсгийн өрсөлдөөнд чухал давуу талыг олж авлаа.

Ч.Юмчирдуламскачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen