ОПЕК тавдугаар сард нефтийн олборлолтыг нэмэгдүүлнэ

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага болон түүний түнш орнууд болох ОПЕК ирэх тавдугаар сард хоногт олборлох нефтийн дээд хязгаарыг 206 мянган баррелиар нэмэгдүүлэхээр тохиролцжээ.
ОХУ, Саудын Араб, Ирак, АНЭУ, Кувейт, Казахстан, Алжир, Оман зэрэг найман улсын төлөөлөгчид оролцсон цахим хурлын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор ийм шийдвэр гаргасныг онцолсон байна. Өмнө нь гуравдугаар сард ч мөн олборлолтыг ижил хэмжээгээр нэмэгдүүлэхээр шийдвэрлэж байжээ.
Ормузын хоолойд үүссэн хурцадмал байдал, бүс нутгийн мөргөлдөөнөөс үүдэн эрчим хүчний зах зээлд тодорхойгүй байдал бий болсон энэ үед квот нэмэгдүүлсэн нь худалдан авагчдын итгэлийг тогтворжуулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна.
Ч.Юмчирдулам