Монголбанк гуравдугаар сард 949.5 кг үнэт металл худалдан авчээ


Монголбанк энэ оны гуравдугаар сард 949.5 кг үнэт металл худалдан авсан бөгөөд он гарсаар нийт 3.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Төв банкны мэдээлснээр гуравдугаар сард авсан үнэт металлын 101.7 кг-ыг Дархан-Уул аймаг дахь салбар, 720.4 кг-ыг Баянхонгор аймаг дахь салбарын худалдан авалт бүрдүүлжээ. Тус сард худалдан авсан үнэт металлын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 48 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Монголбанк үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан тогтоодог бөгөөд өнгөрсөн сард алт худалдан авсан дундаж үнэ 560,486.32 төгрөг байжээ

Ч.Юмчирдуламскачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen