Миссисипигийн гайхамшиг тохиож, бүх 130 зорчигч амьд гарчээ

Миссисипигийн гайхамшиг тохиож, бүх 130 зорчигч амьд гарчээ

 

АНУ-ын Нью-Орлеан хотод "American Heritage" аяллын хөлөг онгоц бөөрөөрөө бүтэн хажуулдаж унасан осол арваннэгдүгээр сарын 13-нд гарсан. Тодруулбал, зогсоол дээр ирж зогсож байсан аяллын хөлгийг ачааны танкер мөргөсний улмаас уг осол болсон байна. Ослын улмаас аяллын хөлөгт байсан 32 хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ. Гэхдээ нас барсан хүн байхгүй бөгөөд бүх 130 хүнийг аварч чадсан байна.

Энэ үйл явдлыг "Миссисипи мөрөнд тохиосон гайхамшиг" гэж нэрлээд байна.

Ослын нарийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар мэдээлснээр, удирдлагын системд ямар нэг доголдол гарсан бололтой. Ослын гэрч Жэйми Холфордын хэлснээр, хүнд жинтэй хөлөг онгоцнууд хоорондоо мөргөлдөн, хүчтэй хавирах чимээ гарч, бараг л Титаник киноны хэсэг мэт байсан аж.

Нью-Орлеан хотын захирагч Хелена Морено "Огтхон ч эргэлзэлгүйгээр шууд ус руу үсэрч орж, хүмүүсийг аварсан анхны тусламж үзүүлэгчдэд бүх алдар гавьяа очих ёстой" гэж хэлжээ.

"American Heritage" хөлөг Луизиана болон Миссисипи мужийн усан зам дагуух боомтуудаар аялсан найман өдрийн аяллаа дуусгах гэж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen