Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо


Иргэдийн хувийн хэрэгцээний авто зогсоол, гараашийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан хуулийн төсөл болон Засгийн газраас боловсруулсан төслийг нэгтгэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Шинэчлэн боловсруулсан төсөлд Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн өмчилж буй хувийн хэрэгцээний гарааш, авто зогсоолын нэгийг үл хөдлөхийн татвараас бүрэн чөлөөлөхөөр тусгалаа.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen