Зайсангийн аманд зэрлэг буга хүн мөргөсөн тохиолдол гарчээ


Зайсангийн аманд зэрлэг буга хүн рүү дайрч, мөргөх тохиолдол удаа дараа бүртгэгдэх болсон тул иргэд, аялагчдыг болгоомжтой байхыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас анхаарууллаа.
Тус яамнаас зэрлэг амьтанд ойртох, хоол өгөх, хүрэх, зураг авахын тулд зайг нь хэт ойртуулахгүй байхыг зөвлөжээ. Мөн буга түрэмгий авир гаргавал аюулгүй зай барьж, тайван холдох, хүүхдийг зэрлэг амьтантай ойр харгалзах хүнгүй орхихгүй байхыг сануулсан байна.
Зайсангийн ам болон Богдхан уулын дархан цаазат газарт эрсдэлтэй нөхцөл байдал ажиглагдвал 7707-0840, 11-31-00-05 дугаарт мэдээлэх боломжтой юм.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen