Нөмрөгийн дархан цаазат газрын 79.8 хувь нь түймэрт өртжээ


Дорнод аймгийн Халхгол суманд 2026 оны аравдугаар сарын 8-нд гарсан ой, хээрийн түймэр нийт 528,765.5 га талбайг хамарчээ. Үүнээс Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га талбай буюу нийт газар нутгийнх нь 79.8 хувь түймэрт өртсөн гэх урьдчилсан мэдээлэл байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир тус бүсэд ажиллаж, түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх чиглэл өгчээ. Үнэлгээгээр хөрс, ус, ургамал, амьтны аймаг, экосистемд үзүүлсэн нөлөөлөл болон нөхөн сэргээлтийн шаардлагыг тодорхойлох юм.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen