Т.Сувд-Эрдэнэ Азийн пара наадмаас мөнгөн медаль хүртлээ
Японы Нагоя хотод болж буй Азийн пара наадмын жүдо бөхийн төрлөөс Монголын баг тамирчид эхний медалиа хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдсөн олон улсын хэмжээний мастер Т.Сувд-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв.
Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Индонезийн тамирчныг цэвэр ялсан юм. Улмаар хагас шигшээд 2026 оны пара жүдо бөхийн дэлхийн аварга, Казахстаны Тлеккабыл Алфияатай барилдаж, ялалт байгуулснаар алтан медалийн төлөө өрсөлдөх эрх авлаа. Т.Сувд-Эрдэнэ дэлхийн аваргын үеэр Казахстаны тамирчинд ялагдаж байсан бол энэ удаа түүнийг ялж, даагаа нэхсэн юм. Харин алтан медалийн төлөөх барилдаанд “Парис-2024” паралимпын наадмын мөнгөн медальт, Японы тамирчин Хангаи Шизүкад вазаригаар ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. Түүний энэ медаль Монголын пара тамирчдын Азийн пара наадмаас хүртсэн 30 дахь медаль болж байна. Мөн эрэгтэйчүүдийн J1 ангиллын 70 кг-ын жинд барилдсан Б.Бат-Эрдэнэ VII байрт шалгарлаа.