Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцэж эхэллээ


“СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ” ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООН ДЭЭР ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ
Хуулийн төсөлд дараах шинэчлэлийг тусгалаа.
1. Стандартын хэрэгжилтийг сайжруулна. Иргэн, хуулийн этгээд стандартын шаардлагыг заавал хангана.
2. Лабораторийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлнэ.
3. Үндэсний итгэмжлэлийн байгууллагын чиг үүрэг, удирдлага, санхүүжилт, хараат бус байдал, хяналтын механизмыг тодорхой болгоно.
4. Гадаад худалдааг хөнгөвчилнө. Олон улсын гэрээний дагуу хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээтэй бүтээгдэхүүнийг давтан шалгахгүй.
5. Төрийн худалдан авалтын чанарыг сайжруулна. Төсвийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг стандартад нийцсэн байх ёстой.
6. Хяналт, хариуцлагыг тодорхой болгоно.
7. Мэдээллийн нэгдсэн сан байгуулна. Стандарт, лабораторийн шинжилгээ, тохирлын үнэлгээ, хяналтын мэдээллийг нэгтгэж, ил тод болгоно.
8. Аймаг, нийслэлийн стандартын байгууллагын чиг үүргийг нэмэгдүүлж, иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээг сайжруулна.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen