Хаврын морин уралдааныг хуульчилж, 14-өөс дээш насны хүүхэд морь унахаар тусгажээ


Хаврын морин уралдааныг зохион байгуулахтай холбоотой зохицуулалтыг хуульчлахаар болжээ.
Тодруулбал, хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор цаг агаарын тохиромжтой өдөр хаврын морин уралдаан зохион байгуулахаар тусгасан байна.
Харин уралдааны морь унах хүүхдийн насыг 14-өөс дээш байхаар заажээ.
Хууль санаачлагчдын зүгээс энэхүү зохицуулалт нь өмнө нь ил тод бус, тодорхой бус явагддаг байсан асуудлыг ил болгож, морин уралдааныг хариуцлагатай, зохион байгуулалттай явуулах зорилготой гэж онцолж байна.
Гэхдээ хаврын уралдааныг хуульчлахдаа хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хэрхэн бодитоор хамгаалах вэ гэдэг асуудал анхаарлын төвд хэвээр байна.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen