ОХУ-д энэ онд баавгайн дайралтаар 26 хүн амиа алджээ

ОХУ-ын нутаг дэвсгэрт энэ оны хавраас хойш хүрэн баавгайн дайралтаар 26 хүн амиа алдсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Мэдээлэлд дурдсанаар, Красноярскийн хязгаарт долоо, Эрхүү мужид тав, Камчатка болон Томск мужид тус бүр гурван хүн, Буриадад хоёр хүн баавгайн дайралтаар нас барсан байна. Бусад бүс нутагт мөн хүний амь нас хохирсон тохиолдлууд бүртгэгджээ.