Эрхүү мужид тахлаар нэг хүн нас барж, 197 хүнийг тусгаарлан хяналтад авчээ

ОХУ-ын Эрхүү мужийн Шелехов хотод 28 настай эмэгтэй нас барсантай холбоотойгоор 197 хүнийг эмнэлгийн хяналтад авчээ.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаачийг уушгины тарваган тахлаар нас барсан гэж мэдээлсэн ч ОХУ-ын холбогдох байгууллагаас уг мэдээллийг батлаагүй байна.
Роспотребнадзорын мэдээлснээр, эмэгтэй тодорхойгүй шалтгаант уушгины хатгалгаагаар өвчилсөн бөгөөд тарваган тахлын үүсгэгчтэй холбоотой халдвар илрээгүй аж.