Иргэдээ бухимдуулахгүй, хүнд суртал үзүүлэхгүй шатахуун түгээхийг аж ахуйн нэгжүүдэд анхааруулав


Ерөнхий сайд Н.Учрал түлш, шатахууны Шуурхай штабын хурлыг ахлан хуралдууллаа. “Шатахуун авахын тулд урт дараалалд зогсож, шагийн үнээр авч буй иргэд үнэн, бодит байдлаа хэлж байна. Иргэд бухимдаж байна. Шатахууны хомсдол айл өрхийн амьжиргаа, бизнест хүндрэл учруулж байна. Харин ч иргэд маань нөхцөл байдлыг ойлгож, өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандаж ирсэн” гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Засгийн газрын олоод ирсэн шатахууныг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй олгоход төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгж хэн хэн нь анхаарч, хамтран ажиллахыг уриалав. Шатахуун түгээх станцуудаар байнга явж шалгах, шаардлага тавьж буй иргэдтэй уулзан, үнэн, зөв мэдээлэл өгч ажиллахыг сайд Г.Дамдиннямд даалгалаа.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen