“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ЭМЭГТЭЙ САГСАН БӨМБӨГИЙН БАГ ХОШОЙ МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО
Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Дулаан, цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Эрчим хүчний салбарын спортын их наадам-2026” 05 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хоёр жил тутам уламжлал болгон зохион байгуулж ирсэн энэхүү их наадамд 31 байгууллагын 1300 гаруй тамирчид спортын зургаан төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн тамирчид спортын 6-н төрлөөр оролцож ОУХМ Б.Өнөрзаяа ахлагчтай Эмэгтэй сагсан бөмбөгийн баг МӨНГӨН медаль хүртэж ХОШОЙ МӨНГӨН медалийн эзэд боллоо.
Мөн “Эрчим хүчний салбарын спортын их наадам-2026” оролцогч эрчим хүчний салбарын 31 байгууллагаас багийн дүнгээр 6 дугаар байранд орлоо.







