УБЦТС ТӨХК ХАБЭА-Н МЭДЛЭГ СОРИХ ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН БАЙРАНД ШАЛГАРЛАА

“Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян”-ы хүрээнд Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ҮЭ-ийн хороотой хамтран "Ажлын байранд нийгэм, сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе" сэдэвт Дэвжээ тэмцээнийг өчигдөр (2026.04.30) амжилттай зохион байгууллаа. 
Тэмцээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй салбарын үйлчдвэрчний холбооны гишүүн байгууллагууд оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэг туршлага, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний тэргүүн байранд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн О.Наранбаяр ахлагчтай “Өндрийн залуус” баг, дэд байранд “Дарханы дулааны цахилгаан станц”-ын н.Төгөлдөр ахлагчтай “Илч гэрлийн хувилгаад” баг, гутгаар байранд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн Л.Мөнхцоож ахлагчтай “Трансмишион Грид” баг тус тус шалгарав.
 

 

 

 

 

 

 

 

 
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen