Б.Эрдэнэсүхийг 43,3 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Тодруулбал 22 жилийн турш гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 18-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр хаалттай үргэлжилсэн. Тэгвэл шүүх хурлаар Б.Эрдэнэсүхийг зарим зүйл ангиар гэм буруутайд тооцож, шүүх хурлыг энэ сарын 28 хүртэл завсарлуулсан байна.