МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2026.06.29/ хуралдаанаар Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн баталж, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагт Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулахаар тов тогтоолоо. Сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн С.Зулпхарыг томилсон бөгөөд Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэн 10 нэр дэвшигч сонсголд оролцоно.
Нэр дэвшигчдийн мэдээлэл:
  1.  Жанчивдоржийн Билэгсайхан
  2. Чулуунбаатарын Батцэнгэл
  3. Дугарсүрэнгийн Гүн-Үйлс
  4.  Дашзэвгийн Мягмарсүрэн
  5. Дагвадоржийн Наранцэцэг
  6. Сандагийн Од-Эрдэнэ
  7. Маналжавын Төрманлай
  8. Гүнчин-Ишийн Энхбаяр
  9. Лунагийн Энхжин
  10. Батболдын Энэрэлт
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen