Венесуэл улсад газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
АНУ-ын Геологийн судалгааны төвийн үзэж байгаагаар 10 мянгаас дээш хүн амь насаа алдсан байх магадлал 44 хувь гэж тооцоолжээ.
Нийслэл Каракас болон Ла Гуайра хотод 7.5 магнитуд газар хөдөлснөөс хойш дахин 600 орчим удаа их бага чичирхийлэл мэдрэгдсэн байна.
Иргэд бүтэн үлдсэн байшинд орохоос айж гадаа хонож байгаа учраас эрх баригчид байшингийн чанарыг замын хөдөлгөөний гэрлэн дохионы өнгөөр тодорхойлж эхэлжээ.
Хэрвээ ногоон өнгөөр тэмдэглэсэн бол байшин аюулгүй орж болно, шар өнгөөр тэмдэглэсэн бол дунд зэрэг гэмтэлтэй, улаан өнгөөр тэмдэглэсэн бол огт орж болохгүй гэсэн сануулгыг иргэддээ хүргэжээ.