Махны үнэ буурахгүй, харин ч өссөөр байна


Наадам дөхөж, хорхог боодог хийх улирал эхэлсэнтэй холбоотойгоор махны эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа ч үнэ буурна гэсэн хүлээлт бодит байдал дээр биелсэнгүй. Харин ч махны үнэ өссөн хэвээр байгаа нь иргэдийн бухимдлыг дагуулж байна.
Статистикийн мэдээллээр өнгөрсөн долоо хоногт хонины ястай махны үнэ 1.6 хувь, үхрийн цул махны үнэ 1.3 хувиар өссөн байна. Гурван сарын өмнө хонины мах нэг килограмм нь 22 мянган төгрөг, үхрийн мах 27 мянган төгрөг байсан бол өнөөдөр хонины мах 28 мянга, үхрийн мах 38 мянган төгрөгт хүрч огцом нэмэгджээ.
Үхрийн махны үнэ 2022 онд 16 мянган төгрөг байсан бол 2023 онд 18,800, 2024 онд 20 мянга, 2025 онд 23 мянга болж өссөөр, энэ онд 37–38 мянган төгрөгт хүрч, сүүлийн жилүүдийн хамгийн өндөр түвшинд хүрээд байна.
Энэхүү үнийн өсөлт иргэдийн өдөр тутмын амьдралд шууд дарамт болж, ахмадууд тэтгэврийнхээ ихэнхийг хүнсэндээ зарцуулж байгаагаа хэлж байна. Харин махны нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлын асуудал шийдэгдэхгүй байгаагаас нөөцийн маханд оочер үүсэх хүртэл нөхцөл байдал хурцдаж байна.
Монгол Улс 70 сая гаруй малтай атлаа үндсэн хүнсний бүтээгдэхүүн болох махны үнэ тогтворжиж чадахгүй байгаа нь бодлогын уялдаа, зах зээлийн зохицуулалтын алдаа юу гэдэг асуултыг иргэд тавьсаар байна.

Б.Зул
www.BOLOD.mn
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen