Г.Занданшатар: Монгол Улсыг "AI үндэстэн" болгох үндэсний хувьсгалыг эхлүүлэх санаачилгыг дэвшүүлж байна
Хиймэл оюун ухааныг төрийн удирдлагад нэвтрүүлснээр авлига, хүнд суртлыг үндсээр нь устгах боломжтой. Тендер шалгаруулалт, ажилд авах үйл явц, улс төрийн шийдвэр гаргалтад хиймэл оюун ухааныг ашигласнаар танил тал харах, арын хаалга хэрэглэх зэрэг сөрөг үзэгдлийг бүрэн арилгана. Мөн сонгуулийн үйл ажиллагааг шударга, ил тод зохион байгуулахад энэхүү технологи голлох үүрэг гүйцэтгэх юм.