Отгонтэнгэр хайрханы тахилгаас буцаж явсан ОБЕГ-ын аврагч ослоор амиа алдсан хэргийг нууцлав уу

Төрийн тахилгат уул, хайрхдын тахилгын үеэр гарсан зам тээврийн ослын улмаас Завхан аймгийн Онцгой байдлын газрын нэг албан хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ сарын 19-нд Завхан аймгийн Алдархаан сумын нутаг дахь Ганцын даваанд “Зил-131” загварын автомашин онхолдсон байна. Ослын улмаас автомашинд зорчиж явсан нэг иргэн нас барсан бөгөөд талийгаач нь Онцгой байдлын албаны аврагч байсан аж.
Одоогоор ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор холбогдох байгууллагууд шалгалтын ажиллагаа явуулж байна.