“Авилга хороолол” асаад эхэллээ!


2023 онд цахилгааныг нь тасалж, зарим барилгыг буулгах хүртэл асуудал яригдаж байсан “Aqua Garden” хотхон өнөөдөр дахин цахилгаантай болж, орон сууцны худалдаагаа үргэлжлүүлж байна.
УБЦТС-ийн мэдээлснээр тус хотхонд төрөөс эрчим хүчний эх үүсвэр өгөөгүй бөгөөд хувийн цахилгаан түгээх станцаас эрчим хүч авч байгаа аж. Мөн УБЦТС тухайн хувийн станцыг яг ямар байгууллага эзэмшдэг талаарх мэдээлэл өөрсдөд нь байхгүй гэж тайлбарласан байна.
Харин өнөөдөр “Aqua Garden”-ийн албан ёсны сайтад 27 төрлийн байр борлуулалтад байгаа бөгөөд борлуулалтын алба нь өдөр бүр ажиллаж байгааг мэдээлжээ.
Түүнчлэн хотхоны газар, барилгын асуудлаар шүүхийн маргаан үргэлжилж ирсэн. 2026 онд шүүхийн шатанд хэд хэдэн шийдвэр гарсан бөгөөд мэдээллээр одоо баригдсан блокуудын газрын зөвшөөрлийг цуцлах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, харин Дунд голын үерийн идэвхтэй хамгаалалтын бүстэй давхцсан дараагийн ээлжийн барилгуудын газрын зөвшөөрөлтэй холбоотой өөр шийдвэр гарсан байна.
Гэтэл төрийн байгууллагууд өмнө нь барилгын зөвшөөрөл, цахилгаан, ашиглалтад оруулахтай холбоотой асуудлыг хөндөж байсан ч өнөөдөр цахилгаан нь асаж, байр нь худалдаалагдаж байна.
Төрийн шийдвэр эцэслэн хэрэгжихээс өмнө том хөрөнгө оруулалттай төсөл бодитоор ажиллаад, байр нь худалдаалагдаад байвал хууль, төрийн шийдвэр бүх компанид адилхан үйлчилж байна гэж хэлж болох уу?
Энэ асуудал дээр холбогдох байгууллагууд цахилгаан ямар үндэслэлээр холбогдсон, барилгын зөвшөөрөл ямар шатандаа байгаа, орон сууц худалдаалж байгаа эрх зүйн үндэслэл нь юу болохыг тодорхой тайлбарлах шаардлагатай байна.


П.Самдан
www.BOLOD.mn
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen