Дэлхийн байгалийн түүхийг нэг дор багтаах цахим музейг AI-аар бүтээж байна


Их Британид музей, их сургууль, ботаникийн цэцэрлэг зэрэг 100 гаруй байгууллагын байгалийн шинжлэх ухааны цуглуулгыг нэгтгэсэн асар том цахим сан байгуулахаар ажиллаж байна.
DiSSCo UK төслийн хүрээнд ойролцоогоор 70 сая амьтан, ургамал, чулуужсан олдвор, чулуу, эрдсийн сорьцыг 10 жилийн хугацаанд цахимжуулах зорилт тавьжээ.
Хиймэл оюун ухааны тусламжтайгаар үзмэрийн зураг болон олон зууны өмнө бичсэн шошго, мэдээллийг боловсруулж, дэлхийн байгаль, уур амьсгалын өөрчлөлт болон биологийн олон янз байдлыг судлахад ашиглах юм.

Б.Зул
www.BOLOD.mn
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen