Богдхан ууланд хортон шавж устгалын бодис цацаж байгаа тул 10-14 хоног ойд чөлөөт цагаа өнгөрөөхгүй байхыг зөвлөв

Богдхан ууланд хортон шавж устгалын бодис цацаж байгаа тул 10-14 хоног ойд чөлөөт цагаа өнгөрөөхгүй байхыг зөвлөв  

Богдхан уулын дархан цаазат газрын ойн экосистемийг хамгаалах, хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах зорилгоор Залаатын ам болон Хүрэл тогоотын хэсгийн нийт 2,000 га талбайд авиа микробиологийн аргаар агаараас тэмцэх ажлыг 2026 оны 6 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд хийж байгаа талаар Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. 

Тус арга хэмжээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын захиалгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд ойн эрүүл мэндийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах чухал ач холбогдолтой ажил юм байна. 

Ой бол уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах үнэт баялаг. Судалгааны дүнгээр Богдхан уулын дархан цаазат газрын Залаат, Хүрхэрээ, Хүрэл тогоот, Бумбат зэрэг газарт ойн хөнөөлт шавж сибирийн хүр эрвээхэйн хүрэнцрийн тархалт голомтлон үүсэж байгаа тул "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар"-аас 2,000 га талбайд агаарын хөлгөөр сонгомол үйлчилгээтэй бактерийн бэлдмэл ашиглан тэмцлийн ажлыг 2026.06.09-10ний өдөр зохион байгуулж байгаа аж. 

Иймд иргэд та бүхнийг 10-14 хоногт ойд чөлөөт цагаа өнгөрөөх, алхах, спортоор хичээллэх зэрэг үйл ажиллагааг хийхгүй байхыг зөвлөв. 

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen