В.Путин: ОХУ буулт хийхэд бэлэн гэдгийг Украинд итгүүлэх шаардлагатай байна

Зургадугаар сарын 4-нд Санкт-Петербург хотод дэлхийн томоохон мэдээллийн агентлагуудын тэргүүнүүдтэй уулзах үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины асуудлаар ОХУ буулт хийхэд бэлэн байгаа, гэхдээ үүнийг хүлээн зөвшөөрөхөд Украиныг ятгах ёстой гэж мэдэгдэв. В.Путин хэлэхдээ, Украин Европын Холбоонд элсэхийг ОХУ эсэргүүцдэггүй ч Европын Холбоо нь цэргийн холбоо болохыг эсэргүүцдэг.
Европын Холбоо Украины асуудлыг шийдвэрлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэж болох ч арга барил нь Украинд зэвсэг нийлүүлэх биш, харин буулт хийх шийдлийг хүлээн авахад ятгах явдал байх ёстой гэжээ.
В.Путин хэлэхдээ, ОХУ Украины "хууль ёсны төлөөлөгчид"-тэй баримт бичигт гарын үсэг зурахыг хүсч байгаа бөгөөд ОХУ, Украины хооронд байгуулах гэрээ нь түүхэн ач холбогдолтой баримт бичиг байх ёстой гэжээ. Тэрээр мөн Украинд ерөнхийлөгчийн сонгууль явуулах нь маш чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо. В.Путин мөн, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Украины асуудлаар дэвшүүлсэн саналууд нь энхийн хэлэлцээрийн үндэс суурь болох боломжтой гэж мэдэгдэв.