Хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд сэтгэл түгшээж байна


2025 онд хүүхдийн дунд амьсгалын замын өвчлөл 3038-д хүрч, өмнөх оноос өсжээ. Мөн 121.4 мянган хүүхэд шүдний цооролтой, 878 хүүхэд бэлгийн замын халдварт өвчтэй байгаагаас 648 нь тэмбүүтэй, 25 нь төрөлхийн тэмбүүтэй байна.
Үүнээс гадна 7638 хүүхэд сэтгэцийн өвчний бүртгэлтэй байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо 13,161-д хүрч, өмнөх оноос 6.3 хувиар нэмэгджээ.
Эдгээр тоо бол зөвхөн статистик биш. Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хамгааллын асуудалд гэр бүл, сургууль, төр, нийгэм бүхэлдээ илүү анхаарах шаардлагатай байгааг харуулж байна.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen