Орон нутгийн газруудын дарга нарыг Засаг дарга нь томилох хуулийн төслийг дараах гишүүд санаачилав
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, М.Бадамсүрэн, Ж.Батсуурь, Н.Батсүмбэрэл А.Ганбаатар Г.Ганбаатар, Д.Жаргалсайхан, Н.Наранбаатар, Д.Энхтуяа нар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээ.
Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх агентлагуудын орон нутаг дахь байгууллагын захирал, удирдлагуудыг томилох, чөлөөлөх эрхийг тухайн аймгийн Засаг даргад олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.